Монгол хээ угалзын гайхамшгийг харуулжээ
2015 оны 3 сарын 11
Монгол хээ угалзын гайхамшгийг харуулжээ
Монголчууд эрт дээр үеэс өнөөг хүртэл хээ угалзыг амьдрал ахуйдаа өргөнөөр хэрэглэж ирсэн. Хээ нь утга агуулгын хувьд дэвжин дээшлэх, урт наслахыг бэлгэдэн, нар сарны эргэлтээр зөв тойрсон байдаг нь энергийн зөв үелзлэлийг бий болгодог байна. Эртнээс улбаатай хээ угалзын урлагийн гайхамшгийг харуулсан үзэсгэлэн Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нээлтээ хийлээ. “Монгол бэлгэдлээ дээдэлье” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнг зураач М.Ганбат, М.Мөнхбат, Д.Дашцэрэн нар хамтран гаргажээ. Үзэсгэлэнд хээ угалз, уран зураг, сийлбэрийн олон бүтээлийг дэлгэсэн байна. Тухайлбал, зураач М.Ганбатын “Найман тахил”, “Хос арслан”, “Бат-Өлзий” зэрэг нийт 11 уран зураг, зураач Д.Дашцэрэнгийн “Бурхад биднийг харж байна”, “Хүннү дайчин” уран зураг, “Хаянхярваа” бурхан, сийлбэрчин М.Мөнхбатын “Бурхан багшийн хөрөг”, “Гүнгэрваанууд”, “Морин эрдэнэ”, “Заан эрдэнэ” зэрэг таван сийлбэр үзэгч олны хүртээл болж байна.


Х.ЭРДЭНЭ
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ