Жүжигчин Н.Ялалтын шинэ эхнэр кино урлагт хүч үзэх гэнэ
2015 оны 3 сарын 11
Жүжигчин Н.Ялалтын шинэ эхнэр кино урлагт хүч үзэх гэнэ
Жүжигчин Н.Ялалт анхны амьдралаа жүжигчин Ш.Жавхлантай эхлүүлж, хөөрхөн хүүгийн аав ээж болсон ч салцгаасан. Учир нь Н.Ялалт “Үнсэлт” хэмээх эротик кинонд тоглож байхдаа Жанна гэх бүсгүйтэй танилцаж учир ургуулсан гэдэг. Тэгвэл Жаннагаасаа мөн л салсан бөгөөд  өдгөө Г.Мөнх-Өлзий гэдэг сэтгүүлч мэргэжилтэй бүсгүйтэй хамтран амьдарч байгаа аж. Түүний шинэ эхнэр гэгдээд байгаа Г.Мөнх-Өлзий сэтгүүлч мэргэжилтэй ч нэг хэсэг загвар өмсөж байсан гэлцэх юм билээ. Өдгөө Өлзий бүсгүй жүжигчин нөхрөө дагаж кино урлагт хүч үзэхээр болсон гэнэ. Жүжигчин Н.Ялалт саяхан “Онч мэргэн” гэх кино продакшнаа байгуулсан талаар хэвлэлээр бичигдэж байсан юм. Тиймдээ ч Өлзий кино урлагт хөл тавихаар шийдсэн бололтой. Ийнхүү нөхөр нь кино найруулж, эхнэр тоглодог “моод”-ыг Н.Ялалт, Г.Мөнх-Өлзий нар үргэлжлүүлэх нь ээ.



П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Жүжигчин Н.Ялалтын шинэ эхнэр кино урлагт хүч үзэх гэнэ
Жүжигчин Н.Ялалтын шинэ эхнэр кино урлагт хүч үзэх гэнэ
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ