МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд маргааш анхны тулаанаа хийнэ
2015 оны 3 сарын 12
 МУГТ Н.Төгсцогт  мэргэжлийн боксын рингэнд маргааш анхны тулаанаа хийнэ
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 2015 оны гурвадугаар сарын 13-нд буюу маргааш  мэргэжлийн боксын рингэнд анх удаа тоглох нь ээ. Сонирхогчийн боксын төрөлд чансаагаараа дэлхийд дээгүүр бичигддэг тамирчин маань өнгөрсөн оноос эхлэн АНУ-д бэлтгэл хийх  болсноор мэргэжлийн боксчин болох эхлэлээ тавьсан. Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэрт дасгалжуулагч Жо Гуссений удирдлага доор Лос Анжелес хотноо бэлтгэл хангасан бөгөөд анхны “тулаанаа” Онтарио хотын “Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай ордонд хийх юм байна.


П.ТУУЛ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ