“Google” жолоочгүй машинаа 2020 онд гарна
2015 оны 3 сарын 20
“Google” жолоочгүй машинаа 2020 онд гарна
“Google” компанийн зохион бүтээж буй “жолоочгүй машин” буюу өөрөө удирдлагатай машин таван жилийн дотор хэрэглэгчдэд хүрэх гэнэ. Тус төслийг удирдаж буй Крис Юрмсоны ярьснаар тэрээр 11 настай хүүгээ жолооны шалгалт өгөх насанд хүрэх үед буюу 15 хүрэхээс нь өмнө амжиж ямар ч шалгалт өгөх шаардлагагүй болгохоор хичээж байгаа аж. Тэрээр хүүгээ жолоо барих насанд хүрэх үед өөрөө удирдлагатай машинаа зах зээлд гаргасан байхаар төлөвлөжээ.

 “Дэлхий даяар жил бүр 1,2 сая хүн зам тээврийн ослын улмаас нас барж буй нь өдөр бүр нэг онгоц осолдож байгаагаас ялгаагүй хэрэг. Энэ аймшигтай тоог бодитойгоор бууруулж, өөрчлөлт хийхэд өөрөө жолоодлоготой машин маш тустай” гэж Крис Юрмсон ярьжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ