М.Оюунсүрэн: Багштайгаа аав, охины дүрд тоглосондоо баяртай байна
2015 оны 4 сарын 3
М.Оюунсүрэн: Багштайгаа аав, охины дүрд тоглосондоо баяртай байна
“Содура” уран сайхны кино дэлгэцэнд гараад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ киноны нэгэн шигтгээ болсон дүрд тоглож, өвөрмөц төрхтэй гэгдээд байгаа жүжигчин бол М.Оюунсүрэн. Тэрбээр 2010 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч өөрийн сонирхлын дагуу “Солонго” хамтлагт дуулж байсан аж.

Тэрбээр 2012 онд “Universe Best Songs” наадамд оролцсоноор жүжигчнийхээ мэргэжлээр ажиллах боломж олгосон нь анхны дүр болох “Содура” киноны Аяана бүсгүйн дүр аж. Тэрбээр анхны дүрийнхээ тухай “Аяанагийн дүр надаас буу бариад анд явчихдаг, мөс хагалж, түлээ бэлдчихдэг жинхэнэ тайгын охин болохыг шаардсан. Тэр утгаараа суралцах зүйл олон байлаа. Миний багш бол ардын жүжигчин П.Цэрэндэгва. Анхны кинондоо багштайгаа хамт бүр аав охин хоёрын дүрд тоглосондоо маш их баяртай байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Сонирхуулахад, тэрбээр өдгөө жүжигчний  мэргэжлийнхээ дагуу “Эмоци” продакшнд ажиллаж эхэлсэн бөгөөд “Солонго” хамтлагтаа ч дуулж байгаа гэнэ.



С.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ