УИХ-ын гишүүн Г.Батхүү “Алтан од” одонгоор шагнуулав
2015 оны 4 сарын 3
 УИХ-ын гишүүн Г.Батхүү “Алтан од” одонгоор шагнуулав
УИХ-ын гишүүн Г.Батхүүг "Монголын авто машин, мотоциклын холбоо"-ны Ерөнхийлөгчөөр 1997 оноос хойш ажиллаж байгаа аж. Тэгвэл түүнийг Монголын үндэсний Олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ. Тэрбээр “Монгол Улсад автомашин, мотоцикл хөгжсөн түүхэн урт хугацаа Монголчуудын хувьд эр зориг, техникийн спортыг хөгжүүлэхэд ололт, амжилтыг хуримтлуулсан он жилүүд байсан.

Мотоциклын спорт хөгжөөд 50 жил болж байна. Энэ хугацаанд Монголчууд тив, дэлхийд нэрээ цуурайтуулсан олон тамирчдыг төрүүлж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Манай улс Азийн аварга шалгаруулах тэмцээнийг улсдаа хоёр удаа зохион байгуулсан. Цаашдаа дэлхийн мотоциклын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулахаар ажиллаж байна. Мотоцикл гэдэг бидний хувьд хөдөөгийн малчид, бүр бүсгүйчүүд ахуй хэрэгцээндээ хэрэглэж байгаа улмаар спорт болон хөгжиж байгаа сайхан спорт билээ” хэмээн шагнал гардах үеэр сэтгэгдлээ хуваалцжээ.


С.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ