“Оёдолчин” П.Баярцэнгэл үндсэн мэргэжлээрээ ажиллаж эхлэв
2015 оны 4 сарын 3
“Оёдолчин” П.Баярцэнгэл үндсэн мэргэжлээрээ ажиллаж эхлэв
Ёодол цомог гаргаж, “Оёдолчин” гэх хоч аваад байгаа дуучин П.Баярцэнгэл сүүлийн үед кино урлагт хүч сорих болсон. Тодруулбал, тэрбээр хамгийн сүүлд “Анчид” уран сайхны киноны гол дүрийг жүжигчин С.Болд-Эрдэнэтэй хамт бүтээсэн юм.

 Дуучин залуу киноныхоо талаар “Орчин үеийн“Гамлет” гэгдэх болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ ахтай дуэт болж тоглосондоо үнэхээр баяртай байна. Сайхан уран бүтээл, сайхан кино боллоо. Киноны 50 хувийг үүрч ажиллана гэдэг жаахан хэцүү байдаг юм байна. Гэхдээ хичээж ажилласан баяртай байна.

Миний үндсэн мэргэжил бол жүжигчин. Одоо мэргэжлээрээ ажиллаж эхэлж байна. Би КУДС-ийг төгссөн. Энэхүү кинонд Баяр гэх залуугийн дүрийг бүтээсэн. Боогий ах бид хоёр насны зөрүүтэй байж, найзууд шиг хуурай ах дүүс болон хэрхэн ан хийдэг тухай, ямар ан хийдгийг киноноос үзээд ойлгосон байх” хэмээн ярьжээ.


С.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ