Ардын жүжигчин Н.Сувд “залуу нас”
2015 оны 4 сарын 8
Ардын жүжигчин Н.Сувд “залуу нас”
Ардын жүжигчин Н.Сувдыг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, СГЗ Цэндийн Намсрай гуайн охин гэдгийг мэднэ. Түүний ээж БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, МУАЖ Лувсанжамцын Цогзолмаа гуай гэдгийг ч хэнээр ч хэлүүлэлтгүй сайн танина.

Тэрбээр Монголчуудын дунд олон сайхан дүрээрээ мөнхөрч, хүндлэгдэн яваа "авьяастан". “Мандухай сэцэн хатан”-ы дүрээрээ олноо алдаршсан. Багын жүжигчин болох мөрөөдлөөрөө амьдран, түүнийгээ биелүүлэхээр 1970 онд буюу 22 настайдаа Оросын Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг хүссэн мэргэжлээрээ төгсчээ. Улмаар сургуулиа төгсөн эх орондоо ирж Монгол кино үйлдвэрт жүжигчнээр орсон гэдэг. Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Ларисагийн дүр байжээ. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.

1973 онд Драмын театрт орон тооны жүжигчнээр орж “Ичээнд нь” уран сайхны киноны солиотой хүүхний дүр,  “Моторын дуу” киноны дуучин, “Анхны хайрын дууль” киноны Янжин, “Хань” киноны Наран, “Хүний амь” киноны Сарантуяа зэрэг олон арван дүрийг бүтээсэн.

Түүний бүтээсэн агуу “Мандухай сэцэн хатан”-ы дүрийг дэлгэцнээ амилуулсан. Уг кинонд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн билээ.

Тэрбээр "Нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй. Тийм учраас хүн болгон насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэр үедээ амьдарч байх ёстой” хэмээдэг. Тэгвэл энэ удаад түүний "Залуу нас"-ыг гэрэл зургийн хальснаа буун үлдэснийг онцолж байна.

Д.Ана

Эх сурвалж Dorgio.mn
Эх сурвалж http://www.info.mn
Ардын жүжигчин Н.Сувд “залуу нас”
Ардын жүжигчин Н.Сувд “залуу нас”
Ардын жүжигчин Н.Сувд “залуу нас”
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ