“Хөсөгтөн” хамтлаг ”Asia’s Got Talent” шоуны хоёрдугаар байрт шалгарлаа
2015 оны 5 сарын 15
“Хөсөгтөн” хамтлаг ”Asia’s Got Talent” шоуны хоёрдугаар байрт шалгарлаа
Монгол Улсаа төлөөлөн дэлхийн алдартай шоуны нэг "Asia's Got Talent" /Азийн авъяастнууд/ шоу нэвтрүүлэгт “Хөсөгтөн” хамтлаг эх орноо төлөөлөн оролцож шилдэг есөн оролцогчийн нэгээр шалгарч, сүүлийн шатанд үлдээд байсан бол шийдвэрлэх мөч өнөөдөр боллоо.

Тус шоу уралдаанд “Хөсөгтөн” хамтлаг морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Тэмцээний ялагч 100 мянган ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолт хийх эрх авах байлаа. Тэгвэл “Хөсөгтөн” хамтлаг уг шоуны хоёрдугаар байрт шалгарлаа.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ