Х.Баянмөнх аваргын хөшөө босно
2015 оны 5 сарын 15
Х.Баянмөнх аваргын хөшөө босно
Түмэн олондоо “Хар” аварга хэмээн хүндлэгдсэн 20 дугаар зууны манлай бөх, их аварга Х.Баянмөнхийн хөшөөг Увс аймгийн төв Улаангом хотын спортын ордны урд талбайд удахгүй босгохоор болжээ.

Хөшөөний суурь нь дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэй байх ажээ. Мөн маш олон өрсөлдөгч нарын дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэн бөх гэдгийг нь далайн шуурга салхи мэт дүрсээр илэрхийлсэн гэнэ.

Ийнхүү төрсөн нутагт нь сүндэрлэх их аваргын хөшөөт цогцолборын эх загварын зураг тодорхой болжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ