Дээд шүүх “Саусгоби сэндс“-ийг 35.2 тэрбум төгрөгөө төлөх ёстой гэж үзлээ
2015 оны 5 сарын 20
Дээд шүүх “Саусгоби сэндс“-ийг 35.2 тэрбум төгрөгөө төлөх ёстой гэж үзлээ
 Монгол Улсын Дээд шүүхээс “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гомдолд өчигдөр хариу өгчээ. Өөрөөр хэлбэл, иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Ингэснээр манай улсад 35,2 тэрбум төгөргийн хохирол учруулсан “Саусгоби сэндс“ компани хохирлоо төлж барагдуулахаар болж байгаа юм.

Тодруулбал, тус хариуд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “... шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах эрхтэй” гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээдийг заасан бөгөөд иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нар нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх бүхий этгээд биш байна.

Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд та бүхэн энэхүү эрхээ эдэлсэн байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт уучлал үзүүлж хууль зөрчсөн тухай гомдол нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон Улсын Дээд шүүхийн бүрэн эрхэд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар тогтоосон хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд тус тус хамаарахгүй болно. Ийнхүү гомдол гаргах эрхгүй этгээдүүдийн гомдлыг үндэслэн дээрх эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй байгааг гомдол гаргагч нарт мэдэгдье” гэжээ.

 Б.БАТ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ