“Гайс”-ын Мийгаа шинэ клипэндээ хүүгээ тоглуулжээ
2015 оны 5 сарын 29
“Гайс”-ын Мийгаа шинэ клипэндээ хүүгээ тоглуулжээ
“Гайс” хамтлагийн дуучин М.Мягмарын шинэ уран бүтээл “Байна уу ээжээ”  дуу өчигдөрхөн цацагдсан ч сонсогчдоос өндөр үнэлгэ аваад байна. Тэгвэл түүний шинэхэн дууны клипэнд түүний бяцхан хүү тоглосон бөгөөд М.Мягмар ч авьяас чадварыг нь ихэд үнэлсэн аж. Тэрбээр энэ тухайгаа “Миний хүү одоо хоёр ой гарантай… Гэтэл сая гэнэт “Аав аа, яасан мундаг юм бэ, баяр хүргэе” гэнэ ээ. Гэнэт хүн заагаад өгчихсөн юм шиг ингэж хэлдэг тэр яасан мундаг хүү вэ. Хүү минь нэг настайдаа аавтайгаа хамт “Нэг модны зай”  дууны клипэнд тоглосон бол, хоёр настайдаа “Байна уу, ээжээ” дууны клипэнд мундаг тоглолоо… Цаашид аавыгаа хурцлаад байдаг юм шүү, хүү минь. Хүүдээ баярлалаа” сэтгэгдлээ хуваалцсан байна.


М.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ