Одоо манайх унадаг дугуйны замтай болох болсоон
2015 оны 6 сарын 4
Одоо манайх унадаг дугуйны замтай болох болсоон
Эх орон маань өдрөөс өдөрт өнгөжин дээшилж, өрнөн хөгжиж байгааг харан баясаж энэ цаг үед амьдран өөрийн багахан боловч хувь нэмрээ оруулж байгаадаа баярлаж явдаг иргэний хувьд нэгэн санааг олны дуу хоолойгоор дэмжүүлэн ажил хэрэг болоосой хэмээн тэрлэж сууна.

Монгол улсын нийслэлд маань унадаг дугуйгаар зорчигчдод зориулсан зам нэн хэрэгтэй байна. Өнөөдөр хүн болгон л ажил төрлөө хурдан бүтээж, аль болох хугацаа хожихын тулд мэрийдэг нийгэмд амьдарч байна. Гэтэл хотын түгжрэл гэдэг аюултай зүйлтэй хамт бидний ажил төрөл, амьдралын хэмнэл түүгээр ч үл баран улс орны минь хөгжилч хамт түгжирчихээд байна.

2 км газар алхахад хол, такси бариад азгүйтвэл 30 минутын дараа ч очиж мэдэх л зай. Харин унадаг дугуйны замтай бол энэ хугацааг ядах юмгүйгээр бас ядралгүйгээр 5 минутанд л туулахаар байна.

Мэдээж зарим нь машинаа тавиад дугуй унах тул авто машины тоо ч цөөрөх магадлал өндөр. За энэ бол нэг л шалтгаан нь.

Эрүүл Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэв энд тэнд ийм ч тууз хайчлав, тийм ч шийдвэр гаргав хэмээн сонсогдох. Хэрэв ундаг дугуйны замтай болчихвол хөтөлбөр жинхэнэ утгаараа хөрсөн дээрээ буусантай ижил болно доо. Зүгээр л ажлын газрынхаа хэдээс асуухад бараг л 90% зам тавьчихвал дугуй унана гэж байна. Бүх л хүмүүс иймэрхүү хувьтай бодож байгаа байх.

Өнөөдөр яг үнэндээ дугуй унахаасаа айгаад байна шүү дээ. Ямар ч жолооч хүрч ирээд мөргөдгүймаа гэхэд шүргэчих бол, ядаж байхад нэг баяных нь машиныг дугуйныхаа рүлээр шүргээд өрөнд орчих бол гээд хэцүү байна. Дугуйн замтай болоод түүгээр нь хүмүүс дугуйгаар ажил, сургуульдаа явдаг болчихвол эрүүл чийрэг, биеийн зөв зохистой хэлбэртэй Монголчууд ихсэнэ гэдэгт итгэлтэй байна.
Бас нэг сайн тал нь өнөөх шатахууны үнэ нэмэгдэх дугуйтай хүмүүст огт хамааралгүй тул нийгмийн стресс буурах нь. Мэдээж үүнтэй холбоотойгоор агаарын бохирдол ч тодорхой хэмжээнд буурах нь тодорхой юм.

Яг өнөөдөр их бүтээн байгуулалт явагдаж байна. Замын засвар ч олон хийгдэж байна. Энэ засч байгаа замнуудаасаа эхлээд энэ асуудлыг шийдээд явчивал ямар вэ гэсэн бодол орж ирж байна.

Мэдээж үүнийг дагаад авто замын дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах, дугуйн зогсоолууд бий болгох гээд жаахан жаахан ажлууд хийгдэх байх.

Үнэхээр дугуйн замтай болчихвол байгууллага болгон хэдэн унадаг дугуйтай болчихно. Ажил дээрээ автобусаар ирчихээд ойр зуур ажил хөөцөлдөхдөө өнөөх дугуйнуудаа унаад л сүнгэнэдэг болно шүү дээ.

Түүнээс гадна дагаад дугуй засвар, жижиг тоноглолууд, поркат гээд тодорхой ажлын байрууд ч нэмэгдэх нь дамжиггүй.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй /тэргэнцэртэй/ иргэдэд ч өөрийн гэсэн зорчих хэсэг нээгдэх сайн талтай.

Дэлхий өөрөө ногоон хөгжил, ногоон ирээдүйрүү замнаж байна. Бид ч тэднээс хоцрох хэрэггүй байх.

Тиймээс нийтээрээ дугуйн замтай болох их үйлсэд дуу хоолойгоо өргөж ФБ, Твиттер гэх мэт олон нийтийн сүлжээгээр түгээцгээе.

Түүнээс гадна сэтгүүлчид та бүхнийг ч энэхүү санаачлагыг минь дэмжин өөр өөрийн сувгаар үзэл бодлоо илэрхийлэхийг хүсч байна.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...