У.Хүрэлсүх мотоциклчдын парадад оролцов
2015 оны 6 сарын 8
У.Хүрэлсүх мотоциклчдын парадад оролцов
Улстөрчид өөр өөрийн өвөрмөц хоббитой байдаг гэлцдэг. Тэгвэл Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг хойд хөршийн төрийн тэргүүн В.Путинийг дуурайдаг гэлцдэг нь үнэний ортой. Учир нь тэдний адилхан поозтой гэрэл зургууд үүнийг гэрчилдэг юм. У.Хүрэлсүх В.Путинийг дуурайж мотоцикл унаад л, цээж нүцгэн, гартаа сүх барьсан поозтой патиараа татуулаад амжсан.

Өдгөөгөөс хоёр жилийн өмнө “Harley Davidson” мотоцикл анхлан үйлдвэрлэгдсэний 110 жилийн ойн баяр “Эрх чөлөө 110” уриатайгаар дэлхий даяар нэгэн зэрэг болоход Монголын “Harley Davidson” сонирхогчдын холбоо ч мөн “Harley Davidson Монголд 90 жил” парад болсон. У.Хүрэлсүх тус парадад оролцож, “Harley Davidson”-оор гоёсон удаатай.  Тэгвэл тэрбээр  автомашингүй өдөр буюу энэ сарын 6-нд НЗДТГ-аас зохион байгуулсан  “Талын салхи-2015” мото наадамд ч мөн оролцжээ. Сонирхуулахад, энэхүү наадам нь Хүй долоон худаг дахь “Монгол наадам” цогцолборт болсон бөгөөд 500 гаруй мотоциклч, 50 гаруй дрифт машин оролцсон юм.



С.ЗАЯА

Эх сурвалж http://www.info.mn
У.Хүрэлсүх мотоциклчдын парадад оролцов
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ