Э.Сэлэнгэ: Чинийхээ гараас хөтлөөд энэ хорвоог хамтдаа туулна гэдэг жаргал шүү
2015 оны 6 сарын 8
Э.Сэлэнгэ: Чинийхээ гараас хөтлөөд энэ хорвоог хамтдаа туулна гэдэг жаргал шүү
Анхны үрийнхээ зулайг үнэрлэн хөл нь газарт хүрэхгүй баярлаж яваа топ бүсгүй маань Сингапурт амарч тэнхрээд ирсэн. Гэр бүлийн тогтворгүй амьдрал, элдэв дуулианаар олны анхаарлыг татаж явдаг бусад топ моделиудаас тэрбээр өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягаараа эрс ялгардаг нь нууц биш.

Хүүхэд ахуй насандаа шөрмөсний хагалгаанд хоёр ч удаа орсноор хөлийнхөө алхаа гишгээг засахын тулд загварын ертөнцийг сонгосон гэдгээ Э.Сэлэнгэ нэгэнтээ дурссан байдаг. Хэт их туранхай байхыг эрхэмлэн хоол ундаа сойх, шинэ жилийн гацуур мэт үргэлж ганган хээнцэр явах, хөрөнгө мөнгөндөө эрдсэн хийрхүү баячуултай холбогдох дургүй хэмээсэн топ модель маань үе тэнгийн даруухан залууг насны ханиараа сонгосон билээ.

Өдгөө өөрийн гэсэн загварын агентлагаа амжилттай удирдан, гэр бүлийн аз жаргалтай амьдрал дунд умбаж суугаа топ модель Э.Сэлэнгэ хайртынхаа төрсөн өдөрт зориулан олон сюрприз барьжээ. Мөн түүндээ хандаж “Амьдралын минь утга учир болсон миний хайрын эзэн чамдаа энэ хорвоод мэндэлсэн өдрийн баярын мэндийг хүргэе. Чинийхээ гараас хөтлөөд энэ хорвоог хамтдаа туулна гэдэг хамгийн жаргалтай. Миний хань, миний хайр” хэмээн сэтгэлээ уудалжээ.


PHOTONEWS.MN


Эх сурвалж http://www.info.mn
Э.Сэлэнгэ: Чинийхээ гараас хөтлөөд энэ хорвоог хамтдаа туулна гэдэг жаргал шүү
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ