“Гайхамшигт дөрөв” наймдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ
2015 оны 6 сарын 11
“Гайхамшигт дөрөв” наймдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ
Найруулагч Жош Транкийн шинэчлэн бүтээж  буй адал явдалт, шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн “Гайхамшигт дөрөв”  киноны шинэ трейлэр гарлаа. Кинонд жүжигчин Майлз Теллер, Кейт Мара, Майкл В Жордан, Жейми Белл болон Жоди Лин Броктон нар тогложээ.

Киног “Twentieth Century Fox Film Corporation”, “Marvel Entertainment” кино компаниуд хамтран бүтээж байгаа бөгөөд кинонд 4 залуу шинжлэх ухааны ажилчид супер хүнийг бүтээхийн тулд өөрсөд дээрээ туршилт хийснээр киноны үйл явдал цааш өрнөдөг байна.

Марвелийн комик номоос сэдэвлэн бүтээсэн “Гайхашигт дөрөв”  кино өмнө нь 1994 онд дэлгэцнээ анх гарч байсан бол 2005 онд жүжигчин Крис Эванс болон Жессика Альба нарын тоглосон кино дэлгэцнээ гарчээ. Үүнээс 2 жилийн дараа тус киноны үргэлжлэл “Гайхамшигт дөрөв: Мөнгөн гулсуурт хүн” кино гарч байсан юм.

Адал явдалт, шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн “Гайхамшигт дөрөв” кино ирэх наймдугаар сарын 7-ны өдөр Хойд Америкт нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ