“Юрийн галавын ертөнц” долоо хоногт 512 сая доллар олжээ
2015 оны 6 сарын 16
“Юрийн галавын ертөнц” долоо хоногт 512 сая доллар олжээ
Үлэг гүрвэлүүд өөрийн бүтээгчдэд дахин гайхалтай амжилт, асар их ашгийг авчирсан байна. “Юрийн галавын ертөнц” уран зөгнөлт кино дэлхий даяар энэ сарын 10-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд долоо хоногийн дотор өөрийн бүтээгчдийг 500 гаруй сая доллараар баяжуулжээ.

Ийнхүү үлэг гүрвэлүүдийн тухай өгүүлсэн кино энэ оны дээд амжилтыг тогтоов. Өмнө нь “Харри Поттер” киноны ээлжит анги долоо хоногт 483.2 сая долларын орлого олсон билээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ