Г.Эрхэмбаяр: “Made in Ulaanbaatar” киноны зохиол нь надад таалагдсан
2015 оны 6 сарын 19
Г.Эрхэмбаяр:  “Made in Ulaanbaatar” киноны зохиол нь надад таалагдсан
“Милл” кино компани, “Нүдэн” фильмийн дэлгэцийн уран бүтээл болох адал явдалт, инээдмийн төрлийн кино нээлтээ хийлээ. “Made in Ulaanbaatar” нэртэй тус дэлгэцийн бүтээлийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрхэмбаяр тоглосон төдийгүй киноныхоо дууг дуулсан байна. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын талаар өгүүлсэн тус киноны нээлтийн үеэр жүжигчин Г.Эрхэмбаяртай ярилцсанаа хүргэе.

-Сайн уран бүтээл хийхэд гар нийлж ажилладаг хамтрагчид чухал байдаг. “Made in Ulaanbaatar”- ыг бүтээсэн киноны багийнхантай та хоёр дахиа ажиллаж байна. Цаашид ч уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа болов уу?


-”Made in Ulaanbaatar” бол “Милл” кино компанийн тав дахь уран бүтээл. Үүнээс хоёрт нь би хамтарч ажилласан. Бие биенээ ойлгож мэдэрдэг залуучууд байдаг болохоор хамтран ажиллахад таатай байлаа.

-Бүтээсэн дүрийнхээ талаар сонирхуулна уу?

-Энэ киноны гол дүрд тоглож, хөдөөнөөс анх удаа хотод ирж буй залуугийн дүрийг бүтээсэн. Нээлт, нэрнээсээ эхлээд үндсэрхэг үзлийг харуулсан гэж бодож байна. Киног үзвэл юу хэлэх гээд байгаа нь илүү тодорхой болох байх.

-Урд нь тоглож байсан дүрүүдээс ямар онцлогтой байв. Ямар ур чадварыг танаас илүү шаардсан дүр байв?

-Жүжигчин хүний арга барил уран бүтээл бүрт өөр өөр байдаг Энэ дүр дээр ажиллахад илүү их омогшиж эхэлсэн. Тийм болохоор энэ дүр маш их таалагдсан.

-Танд кинонд тоглох санал их ирдэг ч тэр бүр хүлээж авдаггүй гэсэн. “Made in Ulaanbaatar” киноны зохиол танд таалагдсан учраас тоглосон болов уу?

 -Залуучууд гадаадын брэнд гэж их ярих болж. Тэрнээс илүүтэй монгол ухаан, монгол брэндийг илүү их гаргаж ирээсэй гэж хүсч байна. Энэ зун надад кинонд тоглох долоон санал ирсэн. Би кино зохиолоо уншиж байж л “Тоглоно” гэсэн хариуг өгдөг. Энэ кинонд тоглоход хамгийн түрүүнд зохиол нь надад таалагдсан.

-Энэ зун тоглохоор зөвшөөрсөн, хийхээр төлөвлөж буй бүтээлийнхээ талаар танилцуулна уу?

-“Мөрөөдлийн театр”-ынхаа уран бүтээлүүдэд тоглоно. Мөн энэ зун миний багш, Ардын жүжигчин С.Сарантуяа гэр бүлийн хамт уран сайхны кино хийнэ. Тэр уран бүтээлд хамтарч ажиллана даа.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ