Прокурорын тангараг өргөлөө
2015 оны 6 сарын 22
Прокурорын тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 тоот зарлигаар Прокурорын тангараг өргөх журмыг баталсаны дагуу  Ховд аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдсон Х.Еркебулан прокурорын тангараг өргөлөө.  

Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Б/131 тоот тушаалаар Ховд аймгийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокуророор томилогдсон Хажымуратын Еркебуланы прокурорын тангараг өргөх ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт болжээ.

Тангараг өргөх арга хэмжээг Ховд аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Б.Цогтбадрах удирдаж, Прокурорын газрын нийт прокурор, ажилтнууд аймгийн хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон ба аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Ганбаатар хяналтын прокуророор томилогдсон Х.Еркебуланы цаашдын ажилд амжилт хүсчээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ