Хүн төрөлхтний устгаж буй таван амьтан
2015 оны 7 сарын 10
Хүн төрөлхтний устгаж буй таван амьтан
 Дэлхий дээр 17 зүйлийн оцон шувуу байдгаас 12 нь ус тах аюулд өртжээ. Тэдгээрийн түрүүч нь Аргентин, Чилийн эрэг орчмоор амьдардаг Магелланы оцон шувуу юм. Учир нь бүс нутагт газ рын тос олборлох болсноор эмэгчин оцон шувууд хээл хаяж, жил бүр 22000 мянган Магелланы оцон шувуу үхэж байна. Нефтийн цооногийн чимээнээс эрэг орчмын загас дайжиж өндөглөсөн эмэгчин оцон шувууд эргээс 40 гаруй километрийн зайд идэш тэжээлээ ангуучлах болжээ. Цооногийн чимээ эмэгчин оцон шувуудыг үүрээ олоход саад болж, нялх зулзагануудыг өлсч үхэхэд хүргэдэг ажээ.
-Онгон байгаль дахь цагаан баавгай 2025 он гэхэд устаж үгүй болох аюулд өртсөнийг АНУ-ын амьтан судлаачид мэдэгдлээ. Зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгийн судалгаагаар манай гариг дээр хорин мянга орчим цагаан баавгай амьдардаг гэсэн тоо баримт бий. Энэ тоо жил бүр мянга мянгаар хорогдож байгаа нь Хойд туйлын байгалийн өөрчлөлт, идэш тэжээлийн хомсдол, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой ажээ. Тухайлбал, далайд алдагдсан газрын тосны улмаас цагаан баавгай олноор үхсэн байна.
-XX зууны 30-аад онд дэлхий дээр Амурын бар 50 үлдсэн бол 1993 онд 431 тоо толгой бий гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн жилүүдэд ой хээрийн түймэр, хулгайн ан ихэссэнээс Амурын бар цөөрч байна. Хэрвээ энэ байдал үргэлжилбэл 30 жилийн дараа Амурын бар амьтны хүрээлэнд л үлдэх ажээ.
 -Аляскийн минжийн сорлог сайхан үс хулгайн анчдыг татаж, дэлхийн улаан номд орсон энэ амьтныг устаж үгүй болох аюулд хүргэжээ. Хэдийгээр дархан цаазат бүс нутагт амьдардаг боловч Аляскийн минжийн тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрч байгаа нь бас л хүний буруугаас үүдэлтэй гэнэ. Далай, тэнгисийн усанд хаясан хорт бодисууд минжийн үслэг арьсыг гэмтээж, хүйтний улиралд хөлдөж үхэхэд хүргэж байна. Ялангуяа далайд алдагдсан газрын тос минж устгахад онцгой үүрэг гүйцэтгэж байна.
-Мадагаскар арлын уугуул амьтан Сифака лемур 2020 он гэхэд устаж үгүй болох ажээ. Энэхүү лемурын төрөл нь зөвхөн Мадагаскар аралд байдаг бөгөөд модонд амьдардаг амьтан юм. Арлын оршин суугчдын амьжиргааны эх үндэс болсон модны үйлдвэр Сифака лемурыг устгах зэвсэг болжээ.

 Х.ЭРДЭНЭЗАЯА
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ