Амьдралд урам зориг өгөх Стив Жобсын 20 ишлэл
2015 оны 7 сарын 21
Амьдралд урам зориг өгөх Стив Жобсын 20 ишлэл
Стив Жобс нь Apple компаний үүсгэн байгуулагч мөн Pixar студийн үүсгэн байгуулагчдын нэг байсан юм. Бид энэ удаа түүний ертөнцийг өөрчлөхдөө баримталж явсан 20 алтан дүрмийг танилцуулж байна.



1. Бид хорвоод хувь нэмэр оруулж, өөрийн өвийг үлдээх гэж л оршдог. Үгүй байсан бол бидэнд энд байх шалтгаан өөр бий гэж үү?

2. Би өргөж хүчрэхгүй компьютертээ итгэдэггүй.

3. Та амьдралынхаа үлдсэн мөчийг хэрхэн өнгөрөөхийг хүсэх вэ? Ундаа, сонин зарж уу, аль эсвэл хорвоог өөрчилж үү?

4. Амжилтанд хүрсэн хүмүүсийн бусдаас ялгарах гол чанаруудын нэг бол тууштай зүтгэх чадвар юм.

5. Хэрэглэгчид юу хүсч байгааг мэдэхийн тулд тэднээс асуух нь буруу юм. Учир нь тэд таныг асууж дуусахад өөр шинэ зүйлийг хүсэх болно.

6. Та өөрийн биеэр үзүүлэхээс нааш хүн яг юу өөрт нь хэрэгтэй байгааг ч мэддэггүй.

7. Сократтай уулзахын тулд би бүх технологио өгөхөд ч бэлэн байна.

8. Дэлхий дээр жилд нэг тэрбум ам.долларын дөрөвний нэгийг алдах ямар байдгийг мэдэх цорын ганц хүн бол би. Энэ нь хувь хүний дүр төрхөд сайнаар нөлөөлдөг.

9. Пабло Пикассо хэлэхдээ: “Сайн зураач бусдыг хуулбарладаг бол суут зураач бусдаас хулгайлдаг” гэсэн байдаг. Бид бусдын гайхалтай санаануудыг хулгайлахад хэзээ ч нүүр улайж байгаагүй.

10. “Та өөрийн биеэр хайж олохоос нааш юу эрж байгаагаа хэзээ ч мэдэхгүй”- энэ бол миний гол зарчим.

11. Сэргэлэн, ухаантай хүмүүсийг ажилд авчихаад юу хийхийг нь заах утгагүй хэрэг. Бид хүмүүсээр заалгуулах гэж л ажилд авдаг.

12. Хадан гэр лүүгээ харихад хамгийн баян байх нь надад чухал биш. Харин энэ яваа насандаа гайхамшигтай зүйл бүтээсэн үгүй минь л надад чухал.

13. Надад мөнгө хэрэгтэй болох үед би ажил хийх гэж яарахын оронд бодож суудаг байсан. Санаа гэдэг нь хамгийн үнэтэй бараа юм.

14. Хүний чанарыг өв хөрөнгө нь бус хүрээлэн буй хүмүүс нь тодорхойлдог.

15. Бүх зүйл болохгүй мэт санагдавч зорилгодоо хүрэхийн төлөө бууж өгөлгүй, цагийн юмыг цагт нь хийж, өөртөө болон бусдад үнэнчээр хандах хэрэгтэй.

16. Туулсан зам чинь өөрөө шагнал юм.

17. Алдаа гаргахгүй байна гэдэг нь амьдралыг бүрэн утгаар нь ойлгохгүй байхтай адил.

18. Хэрэв танд хэн нэгэн бусдыг дагаж, бусдын адилаар амьдар гэж байгаа бол тэр хүн ч мөн бусдын үгээр бусадтай ижилхэн амьдарсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хорвоог өөрөөр харьяа гэвэл өөрийн шийдвэрийг өөрөө гаргахаас бүү ай.

19. Технологи гэдэг бол юу ч биш. Бусдад итгэх итгэл, энэ л хамгийн чухал. Хүмүүс зөв багаж хэрэгсэлтэй байхад гайхамшгийг бүтээж чаддаг.

20. Таны амьдрал хязгаартай, бусдын хүслээр биш өөрийн мөрөөдлөөр амьдар.


Эх сурвалж XopoM.com


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ