Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МСНЭ-ийн шаардлагад, хариу өглөө
2015 оны 7 сарын 22
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МСНЭ-ийн  шаардлагад, хариу өглөө
Долоодугаар сарын 9-нд Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн шүүгч Л.Батжаргал нь сэтгүүлч С.Баттулгыг зарим хүмүүсийн хамт хорих шийдвэр гаргаж, Ганц худаг руу ачсан юм. Энэ шийдвэр нь хууль зөрчсөн гэж сэтгүүлчдийн төлөөлөл үзэж, удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх, Улсын ерөнхий прокурорын газарт дээрх шийдвэрийг эргэн харж, сэтгүүлч С.Баттулгын шүүх хурлын бичлэгийг олон нийтэд ил тод цацахыг хүсч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс албан шаардлага хүргүүлээд байсан билээ. Тэгвэл  өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс МСНЭ-ийн шаардлагад хариу өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хариу албан бичигт "Шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох хэвийн нөхцөлийг хангуулах, шүүх хуралдааны мэдээлэл, видео бичлэгийг гаргуулан авах танай хүсэлт, шаардлагыг зохих ёсоор хэрэгжүүлэх талаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар мэдэгдсэн" хэмээсэн байна.




Н.АЗ

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ