Чингисийн тухай ном олны хүртээл болно
2015 оны 9 сарын 18
 Чингисийн тухай ном олны хүртээл болно
Английн сэтгүүлч Робин Акройд Чингис хааны тухай “Чингисийн онгон, нууц эрдэнэс нэртэй ном бичжээ. Түүний бичсэн энэхүү номыг Р.Ундармаа орчуулж байгаа бөгөөд тун удахгүй олны хүртээл болгохоор зэхжээ. Зохиогч Робин Акройд нь төв Азид ажиллаж, амьдарч байсан бөгөөд Монголын түүх соёлыг сонирхож судалдаг нэгэн аж. Английн сэтгүүлч шинэ судалгаагаараа Чингис хааны онгон Монголын хойд хэсэгт орших уулын өндөрлөгт бий, эл нутаг нь Чингис хааны ач, Хятад дахь Юань гүрний эзэн Хубилай, эцэг Тулуй, мөн түүний удмын хаад, хатад, агь нарыг нутаглуулсан газар гэдгийг тайлбарласан байна.

 Зохиогч энэхүү бүтээлээрээ Чингис хааны булшны байршлыг тогтоож, эртний түүхэн баримт бичгийн нууцыг тайлахаар Монголын хойд хязгаараар 700 км-ийн морин аялал хийж, Монголын тал нутгийн нүүдэлчдийн дунд амьдран, Их хориг орчмоор зорчсон байна. Ийнхүү сонирхол татахуйц байдлаар өрнөх гаднын сэтгүүлчийн түүхийн бүтээл монгол орчуулагч Р.Ундармаагийн орчуулснаар тун удахгүй та бидний хүртээл болох нь. Түүнчлэн уг номыг та бүхэн amazon.com сайтаар дамжуулан цахимаар унших боломжтойг дуулгая.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ