Э.Бат-Үүл дарга долоон сая төгрөгөөр утсаар ярив уу
2015 оны 9 сарын 23
Э.Бат-Үүл дарга долоон сая төгрөгөөр утсаар ярив уу
Төрийн байгууллагууд шилэн данстай болно гэж нэг хэсэгтээ л шуугисан. Тэгвэл төрийн байгууллагуудын данс мэдээлэл ил болж олон нийтийн сүлжээнд энэ талаар шүүмж өрнөөд байна. Тухайлбал, нийслэлээс 2015 оны хоёрдугаар сард “Мобиком” кропраци руу долоон сая 535 мянган төгрөгийг утасны ярианы төлбөр хэмээн шилжүүлсэн байна. Энэ мэдээлэл цахим орчинд ил болсноор нэлээд шүүмжлэл дагуулаад байна. Ямартай ч Э.Бат-Үүл дарга долоон сая төгрөгөөр утсаар ярив уу гэх хардлага гараад байгаа бөгөөд “Яаж ярихаараа долоон сая болдог юм бол”, “Аймаар юм аа ингэж ярьж л төрийн ажил явдаг юм байлгүй дээ”, “Шилэн дугаарын дуудлага хийсэн жагсаалтыг үзвэл яадаг бол. Датагүй задгайгаар нэтэд ордог ч байж магадгүй юм” гэх зэргээр жиргэж эхлээд байна.

Н.АЗ


Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ