“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном хэвлэгдэн гарлаа
2015 оны 10 сарын 29
“Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” ном хэвлэгдэн гарлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх "Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн”-гийн судлаач, хуульч Л.Галбаатарын "Кибер гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх нь” шинэ номын нээлт боллоо.
Мэдээллийн аюулгүй байдал, цахим орчны эрх зүйн асуудлаар мэргэшсэн цөөн судлаачийн нэг тэрбээр тус номоо эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчдын мэргэжлийн сургалтад зориулсан байна.
"МУИС Пресс” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан тус ном үндсэн 5 хэсэгтэй бөгөөд үзүүлэн, нэр томьёо болон "Кибер гэмт хэргийн тухай конвенц”-ийн монгол хэл дээрх орчуулгыг хавсаргажээ.
Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовж, кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс сэргийлэх хүсэлтэй хэн бүхэн энэ номоос цэгцтэй, шинэлэг мэдээлэл олж авах боломжтой юм. Тус номын нээлтэнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер аюулгүй байдлын газар, МУИС болон Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн төлөөлөл оролцжээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ