20000м3 багтаамжтай цэвэрлэх байгууламжийн ажил 60 хувьтай байна
2015 оны 11 сарын 30
20000м3 багтаамжтай цэвэрлэх байгууламжийн ажил 60 хувьтай байна
Хан-Уул дүүргийн хэрэглэгчдийн бохир усыг цэвэрлэх цэвэрлэх байгууламжийн ажлыг тус дүүргийн 10 дугаар хороонд Турк улсын “НNC” ХХК гүйцэтгэж байгаа билээ. Одоогоор гадна барилгын ажил дууссан бөгөөд дотоод засал тоног төхөөрөмж суурилуулах ажил явагдаж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 20000м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд Герман улсын технологиор хийж гүйцэтгэж байна. Цэвэрлэх байгууламж баригдсанаар Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсгийн ахуйн бохир усыг 1159 м урт бохир ус дамжуулах хоолойгоор цуглуулан авч хоногт 20000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжид хүргэнэ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ