Драмын театр залуу жүжигчдээр бүл нэмлээ
2015 оны 12 сарын 4
Драмын театр залуу жүжигчдээр бүл нэмлээ
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Н.Наранбаатар “Ромео Жульетта” жүжгийг толилуулж байгаа билээ. Тэгвэл тус жүжигт толгосон залуу жүжигчид УДЭТ-ын үндсэн жүжигчид болцгоосон байна. Энэ талаар жүжигчин О.Дөлгөөн цахим хуудаснаа “За ингээд бид дөрөвн нь УДЭТ гэдэг энэ том өрх айлын хамгийн отгон хүүхдүүд нь болж орлоо. Энэ өдрөөс хойш үндсэн жүжигчид болж ажлын үнэмлэхээ гардаж авлаа. Үнэхээр сайхан хэзээ ч мартагдахгүй өдөр болж өнгөрлөө. Гэнэтийн бэлэг байлаа... Найзууддаа амжилт хүсьe. Ах эгч, анд найзуудынхаа итгэлийг алдахгүй илүү их хичээх болно” хэмээн бичсэн байна.

Н.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ