Олонх нумууд хэд хэдэн төсөл дээр амжилттай ажиллаж чадна
2015 оны 12 сарын 8
Олонх нумууд хэд хэдэн төсөл дээр амжилттай ажиллаж чадна
Хонь - (3/21-4/19)
Танд өглөө эрт сэрэх маш хүнд байх болно. Сэрүүлгээ унтраагаад энэ өдрийг амарч өнгөрөөхийг хичээ. Зарим өдөр хүн заавал амрах хэрэгтэй болдог. Өнөөдөр бол яг тийм өдрийн нэг юм. Кино үзэж, ном уншиж, интернетээр хэсэж өнгөрүүлээрэй. Юу ч болж байсан хамаагүй зүгээр л амар. Зарим нэг нь санхүүгийн асуудлаас болж санаа зовох бөгөөд эртхэн шиг төлбөрийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Санхүүгийн асуудалд орсон хүмүүст туслалцаа өгдөг газар байдаг бөгөөд тэднийг ашигла. Хотоор зугаалж, хямдхан өртөгтэй газарт очих нь таны үзэл бодлыг бүхэлд нь өөрчлөх болно.

Үхэр - (4/20-5/20)
Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Гэхдээ та өөрийн боломж бололцоо, хүч чадлыг бодитоор дүгнэж, болох гэж буй үйл явдлын талаар нэг бүрчлэн бодож тунгааж байж л бүрэн дүүрэн амжилтанд хүрнэ гэдгийг санаарай. Хориотой замаар явах гэж битгий зүтгэ. Албан тушаалд дуртай байдал, идэвхи зүтгэл тань таныг амжилтад хөтлөх бололтой. Гэхдээ шударгаар тэмц.  Байгаа боломж болоцоонуудыг тооцоолж, холбоотнуудаа ол эсвэл эсрэгээр нь хэнээс ч тусламж дэмжлэг хүсэлгүйгээр бор зүрхээрээ зүтгээд үз. Та санасандаа хүрэх болно.

Ихэр - (5/21-6/21)
Ажил хэрэгч байдал идэвхижинэ. Шашны болон соёлын холбоо өргөсч үүнд бүx бололцоогоо чиглүүлнэ. Энэ өдрийг уулзалт хэрэгцээнд ашигла. Үйлчилгээний салбарын ажилтнууд онцгой анхааралтай бай. Эрсдэлтэй алхам хийхээс зайлсхий. Зөвхөн өөртөө найд. Од гаригсийн хэлж байгаагаар таны хувийн амьдралыг өөрчлөхүйц алдаж болхооргүй үйл явдал таньд тохиолдоно. Мөнгө дутаж магадгүй. Таны хайрын сэтгэл тогтворгүйтэж ийш тийш үсчих болно. Харилцан итгэлцэл, сэтгэл хөдлөл үгүйлэгдэх болно. Урхаг өвчин сэдэрч, үe мөч өвдөж болзошгүй

Мэлхий - (6/22-7/22)
Байгалаас заяасан гүйлгээ ухаан, гавшгай чанар өснө. Тэд үүрэг даалгаварыг хялбархан гүйцэтгэнэ. Таны сонгосон хүн танд тохирохгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд асуудал үүсч болно. Амиа хичээх, харгис чанарыг хувийн харьцаандаа гаргахгүй, өөрийн хань нөхрийн үйлийг хязгаарлахгүй байхыг эрэгтэй арслангынханд зөвлөж байна. Хардахаа азна. Хамт олны ажил төрлийн хамтын бизнесийн асуудлуудыг шийдвэрлэхэд туйлын боломжтой.

Арслан - (7/23-8/22)
Бодож байснаас маш их ажил төрөл ундарна. Ажил хэргийн уулзалт харилцаа холбоо туйлын их байна. Нөхцөл байдлыг бодитоор хар. Түншүүдтэй харьцах харьцаа тийм ч дотно, нөхөрсөг бус тул эцсийн эцэст тэдний хүчтэй дарамт шахалтанд орж болзошгүйг анхаар. Та хичнээн завгүй байсан ч гэр бүлийнхэндээ цаг гаргаарай. Үр хүүхдээ хэрхэн өсч торниж буйг харж тэднээс эрч хүч ав.

Охин - (8/23-9/22)
Хамт ажиллагсад, удирдлагатайгаа харьцах, төр засаг, олон нийтийн байгууллагад хандахад таатай өдөр. Өнөөдөр албан тушаал дэвших, өөрийн асуудлаа шийдвэрлэхэд амжилт олно гэдэгтээ бүрэн найдаж болно. Санхүүгийн байдал дээшлэх эсвэл хүлээн авч болох сонирхолтой ажлын санал ирэх магадлалтай байна. Ямар ч ажил төрөл танаас ихээхэн хүчин чармайлтыг гаргахыг, хийж дадсан ажил үүргийг стандарт бусаар ойлгож харах, үүсээд байгаа асуудлуудад бодит бус шийдвэр гаргахыг шаардах болно.

Жинлүүр - (9/23-10/22)
Та байнга завгүй байснаар ханиасаа гомдлын үг сонсоход хүрнэ. Хардалт таны амьдралд гай тарьж магадгүй. Лааны гэрэлд ханьтайгаа сууж, бяцхан баяруудыг үе үе зохио. Магадгүй санхүүгийн хямрал, санамсаргүй мөн гэрийнхэн тань урьдчилан тооцоогүй зарлага гаргалаа гэнэ. Үүнд ухаантай ханд. Тэгэхгүй бол томоохон гарз гарна. Загаснууд илүү зохион байгуулалттай, зорилготой байхыг шаардана. Таны орлого зарлага ханьд тань ил тодорхой байх ёстой.

Хилэнц - (10/23-11/21)
Шинэ төсөл, нөлөөтэй ивээн тэтгэгч танд амжилт санхүүгийн аз авчрах магадлалтай. Хувь заяа таны өмнө жижиг бэрхшээлүүдээр саад тавих бөгөөд та түүн дээгүүр төвөггүйхэн харайн гарна. Нөхцөл байдал таны хүлээж байснаас өөрөөр эргэж болзошгүй. Холбоо харилцаагаа сэргээж, дэмий хоосон найдвар тээхээс сэргийл. Ажлын түншүүд урам хугалж магадгүй. Арилжаа наймаа хийх хэрэггүй, та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй, бас зөв шийдвэр гаргаж чадахгүй байх. Таны төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай.

Нум - (11/22-12/21)
Энэ өдөр түргэн өөрчлөгдөх чадвар шаардана. Олон нумууд хэд хэдэн төсөл дээр амжилттай ажиллаж чадна. Сайн шалгагдсан мэдээллийг үндэслэн ажлаа явуул. Тодорхойгүй цаг үеийг тодруулахаас бүү эмээ. Мөн бичиг баримтын жинхэнэ эсэх, түншүүдийнхээ санхүүгийн байдал, үйл ажиллагаа явуулах эрхийг шалгахаас бүү ай. Таны амьдралыг үндсээр нь өөрчлөх мэдээ хүлээж авна. Ихэнх нь хүнд шийдвэр гаргана. Гэхдээ энэ нь буруу шийдвэр байх болно.

Матар - (12/22-1/19)
Хамт олны үйл ажиллагаанд таатай өдөр. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Хайрт тань ажлын  талаар үнэт зөвлөгөө өгч чадна. Бизнес санаагаа хэрэгжүүлэхийн өмнө санаа нэгт багаа бүрдүүл. Сэтгэл хөдлөл болон төсөөлөл хоёр хоорондоо холбогдох нь бүтээлч санааг илүү дэмжинэ. Хайр дурлалаа хайж буй заримынх нь хувьд урсгалаараа л явсан дээр.

Бумба - (1/20-2/18)
Та хүндтэй хүмүүсийн нэр хүнд ба ёс заншлыг сохороор дагаж болзошгүй байна. Амьдралыг өргөн сэтгэлгээрээр харж сур. Сэтгэлгээ дутагдсанаас болж бодит байдлыг гуйвуулсан байдлаар харахаас зайлсхий.

Загас - (2/19-3/20)
Энэ богинохон хугацаанд мэргэжил болон нийгмийн тэс өөр түвшинд хүрч чадна. Ирээдүйгээ төлөвлөж, шинэ санаа нэвтрүүл. Байр сууриа батжуул. Аливаа асуудалд хүлээцтэй хандаж, гүнд нь орохыг эрмэлзээрэй. Хариуцлага мөн шударга үнэнч байдал тань ашигтай эхлэлийн үндсийг тавих болно. Үүний тулд зарим нэг нь үл хөдлөх хөрөнгө худалдаж ав. Зарим нь хуримтлалтай бол.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ