Сонгуулийн хууль гацаанаас гарах нь
2015 оны 12 сарын 22
Сонгуулийн хууль гацаанаас гарах нь
Сонгуулийн хууль гацаанаас гарах бололтой. Учир нь Сонгуулийн хууль боловсруулах ажлын хэсэг хуралдаж намын бүлгүүд тохиролцоонд хүрч чадсан талаар зарим эх сурвалж мэдээллээ. Тодруулбал,  УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Оноос өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцэж батлах хуулийн хугацаатай. Энэ хугацаандаа амжиж байх гэж найдаж байна.

Парламентад суудалтай, суудалгүй 20 орчим нам хяналтын тооллогыг гараар хийх ёстой гэдэг шаардлагыг тавьсан. Иргэд ч энэ эргэлзээг тайлах ёстой гэж үзэж байна. Тиймээс ямар ч байсан нийт тойргийн 50 орчим хувьд хяналтын тооллого хийнэ гэсэн тохиролцоонд хүрээд явж байна. Мөн сонгууль явуулахдаа бүсчлэх асуудал яригдсан” гэх мэдээллийг хэвлэлд өгсөн бол УИХ-ын гишүүн А.Бакей “Зарим нэг гол гол асуудлууд дээр санал хураалт явагдаж байна. Жишээ нь, санал тоолох төхөөрөмжийн техникийн хяналтын тооллогыг хэсгийн хороодын 50 хүртлэх хувьд дээр тоолох боломжтой гэж үзэж байгаа. Тогтолцоогоороо бол 28-ыг бүсчилсэн байдлаар гэж яригдаж байна” гэсэн байна. Тэгэхээр Сонгуулийн хууль оноос өмнө батлагдах бололтой.


Н.АНАР

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ