Токиогийн олимпийн стадионы дизайн шалгарлаа
2015 оны 12 сарын 23
Токиогийн олимпийн  стадионы дизайн шалгарлаа
2020 оны Токиогийн олимпийн нээлт,  хаалтын ёслол болох гол стадионы дизайныг шалгарч үлдсэн сүүлчийн хоёр хувилбараас нэгийг нь эцсийн байдлаар сонгожээ.  Нэрт загвар зохион бүтээгч Күма Кэнгогийг ахалсан багийн бүтээсэн “Ногоон орчин, мод” голлосон загвар сонгогдон, энэ сарын 22-ны өдөр Японы Засгийн газар, Ерөнхий сайдын дэмжлэгийг авчээ.  Дээшээ таван  давхар, газар доошоо хоёр давхар хэмжээнд баригдах  энэхүү стадионыг  1,5 орчим тэрбум долларын зардлаар барьж босгох юм байна. Олимпийн нааадмыг зохион байгуулах зардлын төсөв нийтдээ 16,5 тэрбум орчим доллар хүртлээ өсөөд байгаа юм байна. Токиогийн олимпийн наадмын лого-г шалгаруулах уралдаан ид дундаа өрнөж байна. Одоо ирсэн саналуудаас  100 орчмыг үлдээгээд ирэх оны хавар эцсийн байдлаар шалгаруулах гэнэ.

Эх сурвалж: https://www.facebook.com/tumurbaatar.deleg

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ