Шүүхийн шинэтгэлийг иргэд хүртэнэ
2015 оны 12 сарын 23
Шүүхийн шинэтгэлийг иргэд хүртэнэ
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Монгол Улсын шүүх цахимжих үйл явц улам ахисаар байна.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тусгай програмуудаар хэрэгжиж, шүүгчийн хийх ажиллагааг чиглүүлж, сануулж байдаг нь процессын алдаа зөрчлөөс хамгаалдаг юм. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дээрх програмуудаа өргөтгөн шинэчилж, орон даяар шүүгч, ажилтны сургалт явуулж саяхан дуусчээ.
Одоо иргэн, хуулийн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахад “Иргэн-2014” болон  “Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ээс тусгайлсан код бүхий нэхэмжлэл хүлээн авсан тухай баримт өгөх юм байна.
Нэхэмжлэгч уг кодоор шүүхийн үүдэнд байрлах киоск төхөөрөмж болон интернетийн тусламжтайгаар гар утас ашиглан өөрийн хэргийн мэдэгдэх хуудас хүргэгдсэн эсэх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хэзээ гардуулсан, хариуцагч хариу тайлбар ирүүлсэн  эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, хэргийн оролцогчдоос хүсэлт гаргасан эсэх, хэргийн оролцогчдоос нотлох баримт гаргасан эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн эсэх, шүүх хуралдаан товлогдсон эсэх, хэргийн материалтай талууд танилцсан эсэх, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн эсэх, шүүх хуралдаан дууссан буюу хойшилсон эсэх, давж заалдах гомдол гаргасан болон хүргүүлсэн эсэх, хяналтын гомдол гаргасан болон хүргүүлсэн эсэх зэрэг мэдээллийг авах боломжтой болоод байна.
Ийнхүү шүүх рүү байн байн очих шаардлагагүй болох нь ээ.

Б.Тайван




Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ