Санамж бичигт гарын үсэг зурав
2015 оны 12 сарын 23
Санамж бичигт гарын үсэг зурав
              
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сонгууль, ард нийтийн санал асуулгын Төв Комисс Харилцан ойлголцлын Санамж бичиг өнөөдөр байгуулав.  Санамж бичигт Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сонгууль, ард нийтийн санал асуулгын Төв Комиссын орлогч дарга хатагтай А.Т.Шаймкулова нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн дагуу, Талууд   туршлага солилцох,  сонгууль, бүх нийтийн санал асуулгын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох,  улс төрийн нам болон нэр дэвшигчдийн оролцоог хангах хууль эрх зүйн зохицуулалт,  сонгууль, бүх нийтийн санал асуулгын үйл ажиллагааны эдийн засгийн болон материал техникийн хангамжийн асуудлыг боловсронгуй болгох,  сонгогчийн бүртгэлийн тогтолцоонд орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах,  олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан сонгуулийн өмнөх ухуулга сурталчилгаа хийхэд сонгуулийн үйл ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах,  оролцогчдын эрх зүйн соёлыг дээшлүүлэх, сонгууль, бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулагчдыг сургах, бэлтгэх ажлыг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тогтов.
Ийнхүү хамтын ажиллагаагаа  хэрэгжүүлэхдээ, хамтарсан Ажлын хэсэг байгуулах, холбогдох хууль тогтоомж, шинжлэх ухааны судалгаа, боловсруулсан асуудлын үр дүнг харилцан солилцох, харилцан сонирхсон асуудлаар семинар, онол практикийн бага хурал болон бусад хамтарсан арга хэмжээг зохион байгуулах, сонгууль, бүх нийтийн санал асуулгын үйл ажиллагааг ажиглуулахаар төлөөлөгч илгээх зэрэг хэлбэрийг ашиглахаас гадна тодорхой асуудлаар туршлага солилцохоор Санамж бичигт тусгасан байна.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өмнө нь ОХУ, БНСУ-ын сонгуулийн байгууллагуудтай Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

                
    



Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ