Хилэнцийнхэн өмнө нь мөрөөдөж хүсч байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр
2015 оны 12 сарын 28
Хилэнцийнхэн өмнө нь мөрөөдөж хүсч байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр
Хонь - (3/21-4/19)
Хэрвээ бусдаас тусламж авахыг хүсч байгаа бол бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй. Өнөөдөр аливаа бизнесийн хэлэлцээ өгөө аваатай байх болно. Хэрвээ аялахаар шийдсэн бол интернетээс өөрт тохирох аялалыг хайж ол. Та энэ cap аялалынхаа төлөвлөгөөг бүрэн дуусгах болно. Гадаад хүмүүстэй санамсаргүй танилцсанаар тэд танд хаашаа яаж аялаж болох талаар зөвлөгөө өгч магадгүй. Оюутнууд болж өгвөл элдэв хов жив хөөцөлдөхийн оронд гэртээ хичээлээ хийж өнгөрөөхийг хичээ.

Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр та бусдын нөлөө эсвэл сэтгэл хөдлөлдөө бүрэн автах төлөвтэй. Энэ нь таныг уучилж болшгүй алдаа гаргахад хүргэж болзошгүй. Дотны хүнтэйгээ ам мурийж магадгүй байна. Гэхдээ та нөхцөл байдлыг маш түргэн ухамсарлан, дүгнэж, буулт хийхийг хичээх нь зүйтэй. Наргиж цэнгэх, хүмүүстэй танилцах, орой үдэш хүн амьтангүй харанхуй газраар явахаас зайлсхий. Таны эсрэг ямар нэг сайтар төлөвлөсөн ажиллагаа явагдаж магадгүй.

Ихэр - (5/21-6/21)
Ихэнх нь  энэ өдөр өмнөх амьдралдаа цэг тавих болно. Ганц бие хүмүүст ер бусын учрал тохиолдоно. Энэ нь гэхдээ гэрлэлт бус түх зуурын харьцаа. Учир нь та ирээдүйн хань болох  хүндээ өндөр шаардлага тавьж, удаан хугацаанд хүлээдэг. Магадгүй та шинэ гэрээ хэлэлцээр хийх, ашигтай наймаа хийх болно, энэ нь сүүлийн хугацаанд таны анхаарлыг их шаардсан ажлууд байх болно. Амиа хичээх нь ажил хэргийн хамтрагчид болон гэр бүлийн гишүүдтэй санал зөрөлдөхөд хүргэнэ. Хэрвээ та чухал  ажил хэрэг гүйцэтгэх гэж байгаа бол та үүнийгээ өдрийн хоёр дахь хагаст хийхийг хичээгээрэй. Азгүй  гэрлэлт  удаан хугацааны туршид хэвийн байдлаас нь гаргана.

Мэлхий - (6/22-7/22)
Ойрын өдрүүдэд өнгөрч буй оны бүх  чухал асуудлуудыг дуусга. Юуны түрүүнд ажил ба гэрт тэнцвэртэй байдал сэргэж ирнэ. Одод байгаа байдлыг бодитоор үнэлж, өөрийн бололцоог зөвөөр тодорхойлохыг зөвлөж байна. Өөрийн бодол санаанд бат зогсох, нээлттэй зан нь өөрийн хувийн эрх ашгаа бодоход саад болж байна. Бүх төлөвлөгөө биелэхгүй. Оюутнуудад шүүлгээ амжилттай өгөх боломж байна. Албаны чухал баримт бичгүүд дээр удаан ажиллах нь.

Арслан - (7/23-8/22)
Олон янзын хүмүүстэй уулзалт, яриа хийх болно. Хуучны анд нөхөд, нийгмийн дээд давхаргын нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалт онцгой ач холбогдолтой байна. Энэ уулзалтаас цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна. Энэ өдөр танд тавих арилжаа наймааны саналыг хүлээн ав. Танд амжилт ашиг авчирна.

Охин - (8/23-9/22)
Сайн муу хосолсон өдөр. Өнөөдөр өөрийн хүч, бололцоогоо хэтрүүлэн үнэлэх, амжилтанд найдаад хэрэггүй. Аливаа саналууд үр ашиг өгөхгүй. Харин илүү чармайлт таны эрүүл мэндийг доройтуулж болохыг од эрхэс зөвлөж байна. Дотны хүнтэйгээ харилцаа муудах бололтой. Ахимаг насны хүмүүсийн бие чилээрхэнэ. Ойр дотны хүнтэй санал зөрөлдөх, харилцан ярилцагчийнхаа саналыг үл тоон сонсох, аль эсвэл санаа муутнаас ирэх гүжир гүтгэлгээс болж гэр бүл доторх харилцан итгэлцэл, тогтвортой байдал нурж сүйтгэгдэх болно.

Жинлүүр - (9/23-10/22)
Санхүүгийн болон сэтгэл санааны байдал өөдрөг байгаа тул дотныхондоо шинэ жилээр ямар бэлэг өгөх тухай бодож эхэлнэ. Дурын ажлыг гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой байгаарай. Бүх зүйлд шийдвэртэй ханд. Гэхдээ хэнд ч бүү итгэ. Дурын ажлыг авахаас бүү татгалз, гэхдээ бодит байдалд хүрэхэд дэндүү хүнд байна. Анхны авсан ажлаа орхих хэрэгтүй. Заавал дуусга. Бэлэг авах мөнгөнийхөө хэмжээг тодорхойл. Мөн юу авахаа ч сайтар тунгаа.

Хилэнц - (10/23-11/21)
Оны эцэс хүртэл томоохон төсөл дуусгах, заавал хийх ёстой ажлаа амжуулах боломж танд байна. Гэхдээ энэ бүхнийг хийхэд та ганцаараа хүчрэхгүй бөгөөд үлдсэн ажлаа хорвоогийн жам ёсоор өдөр өдөрт нь хийж амжуулах болно. Та өөрийн баялаг уран сэтгэмж, алдар хүндэд дуртай зангийн ачаар нэг бол өндөр амжилтад хүрнэ, эсвэл том уналтад орно. Үйл явдлын өрнөлийг сайтар ажиглаж, санаачилгыг гартаа байлган, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүл. Өмнө нь таны мөрөөдөж хүсч байсан том амжилт, гайхалтай үр дүн ирэх магадлал өндөр.

Нум - (11/22-12/21)
Энэ өдрийн орой нөхөрсөг харьцаанд таатай. Таны найзууд сүүлийн өдрүүдийн сэтгэл зүйн ачааллыг авч хаяж, тайвширахад тань тусална. Ажлын ачаалал тань удаан хугацаагаар үргэлжилж болзошгүй. Нумын ордныхны хувьд зан байдалдаа алтан дундаж байлгахыг хичээ мөн хүссэн зүйлээ авах гэж бүү санаарх. Ялангуяа урт хугацааны төлөвлөгө бүү зохио. Учир нь амьдрал өөрөө түүнд чинь засвар хийдэг. Үдэшлэгт бүү яв. Харин гэртээ зочид урь.

Матар - (12/22-1/19)
Шинэ жилийн өмнө та нэмэлт орлого олж дотныхондоо авах бэлгэнд төлөвлөснөөс бага зэрэг илүү мөнгө зарна. Дэлгүүр зоригтой хэс. Гэр ахуйн цахилгаан техник, гар утас, компьютер авахад тохиромжтой. Хэрэв та том фирмийн удирдагч бол эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг эсвэл хөгшчүүдэд зориулсан байранд хандив өргөхийг хичээ. Яг одоо та бусдаас эрж хайж байгаа эрх чөлөөнийхөө үр дүнд амар амгаланг олж магадгүй. Та аливаа зүйлийг өөрийнхөөрөө хийхийг хүснэ. Энэ хүчтэй эрмэлзлэлээ үл хайхран та бага зүйлээс ч их ашиг олж болдгийг санах хэрэгтэй.

Бумба - (1/20-2/18)
Хуримтлуулсан мэдлэгээ бусдад дамжуулах, сургах үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэж улмаар үр дүнгээ үнэлүүлж, шагнуулах удаан хүлээсэн цаг үе ирлээ. Аливаа нөхцөл байдал ба хүн бүр бие даасан онцлогтой тул тус тусад нь тохируулан харьц. Итгэ, шалга гэсэн мэргэн зөвлөгөөг дага.

Загас - (2/19-3/20)
Зөн билэг хурц сайхан дурсамж дүүрэн ухаан саруул байх өдөр. Сайн зохион байгуулагч, сэтгэл зүйч чанараа харуул. Од гараг чухал ажлыг гэрээ хэлэлцээр хийсний хэрэггүй харин түүний оронд гэр бүлийн асуудлуудаа шийдвэрлэхийг зөвлөж байна. Хувь тавилан таны бардам занг мөн омоглон байдлыг сорино.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ