Лив Тайлер гурав дахиа ээж болно
2016 оны 1 сарын 12
Лив Тайлер гурав дахиа ээж болно
Жүжигчин Лив Тайлер өөрийн хайрт нөхөр Дэйв Гарднерт бас нэг хүүхэд бэлэглэх бололтой. Энэ баярт мэдээг тэрбээр өөрийн Инстаграм дээр байршуулжээ.

“Бурхан минь, өрөвтас шувуу дахиад л манайд ирэх бололтой. Миний гэдсэн дотор бас нэг жижигхэн Тайлер Гарднер бойжиж байна. Манай гэр бүл өнөр өтгөн болно. Би их аз жаргалтай байна. Дэйв, чамдаа би хайртай” хэмээн бичсэн аж.

Энэ бяцхан үр Тайлер, Гарднер нарын хоёр дахь хүүхэд болох юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэд Сэйлор Жинн гэдэг хүүтэй болсон билээ. Лив мөн өмнөх гэрлэлтээс нь төрсөн 11 настай Майло гэдэг хүүтэй
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ