Улсын Филармони “Хөгжмийн боловсролын хөтөлбөр” хэрэгжүүлнэ
2016 оны 1 сарын 21
Улсын Филармони “Хөгжмийн боловсролын хөтөлбөр” хэрэгжүүлнэ
Улсын Филармонийн уран бүтээлчид энэ онд “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 6 төсөл хэрэгжүүлнэ.

Энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Нэг, хоёрдугаар сард Монголын хөгжмийн бүтээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж урын санг баяжуулах, иргэдийн үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор “Монгол уран бүтээл” төслийг хоёр дахь жилдээ үргэлжлүүлэх юм.

Гуравдугаар сард гэр бүлийн үнэт зүйл, нийгмийн сайн сайханд уриалсан тоглолтыг үзэгчдэд хүргэх зорилгоор "Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд 4 тоглолтыг толилуулахаар төлөвлөжээ.

Дөрөвдүгээр сард өсвөр үе, залуучуудын хүсэл сонирхолд тулгуурлан, хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Их хотын хэмнэл” төслийн хүрээнд 4 концерт тоглох аж.

Тавдугаар сард хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгохоор нийт 4 тоглолтыг “Хүүхдийн ертөнц” төслийн хүрээнд зохион байгуулах юм.

Зургаа, долдугаар сард гадаад, дотоодын аялагч, жуулчдад зориулан “Монгол сайхан орон” төслийн дор 4 тоглолт хүргэх аж.

Ес,10,11,12 дугаар сард дэлхийн суут хөгжмийн зохиолчдын бүтээлийн нийт 12 тоглолтыг зохион байгуулж, иргэдийн үзвэр, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амд гоо зүйн боловсрол олгох, урын санг баяжуулах, уран бүтээлчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Дэлхийн хөгжим” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ