Суут хөгжмийн зохиолч Моцарт энэ өдөр мэндэлжээ
2016 оны 1 сарын 27
Суут хөгжмийн зохиолч Моцарт энэ өдөр мэндэлжээ
Вольфганг Амадей Моцарт (герм. Wolfgang Amadeus Mozart) нь дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий томоохон уран бүтээлч, суут хөгжмийн зохиолч юм. Тэрээр 1756 оны 1-р сарын 27-нд Австрийн Зальцбург хотод төрсөн. Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуурыг гаргууд эзэмшиж улмаар 5 насандаа өөрийн уран бүтээлээ эхлэн туурвиж, Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглон үзүүлж тэдний гайхшралыг төрүүлж байжээ.

17 насандаа Зальцбургийн хун тайжийн ордны хөгжимчин болсон хэдий ч түүнд төдийлөн санаанд нь нийцдэггүй байж. Судлаачид үүнийг хэрэв Моцарт энэ ажлаа хийгээд Зальцбургэд үлдсэн бол түүний уран бүтээл төдийлөн тархахгүй, түүнийг хүмүүс танихгүй орхигдох байсан юм гэж цохон тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч түүний уран бүтээлийн гараа 1781 онд Вена хотод очсоноор илүү олонд танигдаж, нэр алдарт хүрч чаджээ. Харин олныг гайхшруулж чадсан нэрт хөгжмийн зохиолч маань санхүүгийн хувьд төдийлөн амжилтанд хүрээгүй юм.

Амьдралынхаа хугацаанд тэрээр 600 гаруй симфони, концерт, танхим, дуурийн болон найрал дуунууд (үйл явдалт хөгжим) бүтээжээ. Людвиг ван Бетховены эхэн үеийн уран бүтээлүүд Моцартын уран бүтээлээс сэдэв авсан байдаг. Түүний тухай нэрт хөгжмийн зохиолч Жозеф Хайдн хэлэхдээ "Ийм агуу авъяас билигтэн 100 жилд төрөхгүй буйзаа" гэжээ.

Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн минуэт (бүжиг) байсан бол хамгийн сүүлийнх нь дуусгаагүй үлдээсэн Рекүэм байсан юм. Моцарт сайн төгөлдөр хуурч байснаас гадна гайхамшигтай хөгжмийн зохиолч байсан билээ. Тэрээр 1791 оны 12-р сарын 5нд 01:00 цагийн орчим үл мэдэгдэх өвчнөөр нас баржээ.

1762 оноос эхлэн 3 жил хагасын хугацаанд үргэлжилсэн урт удаан аялан тоглолтоо Европын хотуудаар хийсэн бөгөөд Мюнхенийн Баварын ордноос эхлэн, Вена болон Прагын хааны ордон, Хааг, Лондон зэрэг олон газруудаар явж тогложээ

Аяллын нөхцөл байдал маш хэцүү, урт удаан замыг морин тэрэгтэй туулахаас гадна язгууртан дээдсүүдийн урилгыг хүлээх, гэрээсээ хол удаан явсан зэргээс шалтгаалан 1764 оны зун Лондонд Леополд, 1765 оны намар Хаагт хүүхдүүд хоёулаа хүнд өвчин тусчээ.

Зальцбург дэх гэртээ эргэн ирснээс хойш 1 жилийн дараа эхнэр охин хоёроо үлдээгээд 1769 оны арван хоёрдугаар сараас 1771 оны гуравдугаар сарыг хүртэл Леополд хүүгийн хамт Итали руу аялжээ. Энэ аяллаараа Леополд хүүгээ авъяас чадвар, байгалиас заяасан авъяасыг харуулахыг зорьжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ