Германы нутагт өдөрт 2000 цагаач хөл тавьдаг
2016 оны 2 сарын 17
Германы нутагт өдөрт 2000 цагаач хөл тавьдаг
Германы нутагт өдөрт 2000 цагаач хөл тавьдаг Германд шинэ он гарснаас хойш хоногт дунджаар 2063 цагаач хил нэвтэрч буйг тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Германы эрх баригчдын өгүүлснээр хил нэвтэрсэн цагаачдыг бүгдийг нь бүртгэн авдаг болсноос гадна тэдний тоо нэмэгдэж буйг өгүүлсэн байна. Хэрэв энэ хандлага цаашид хадгалагдвал Герман улс энэ онд нийт 750 мянган цагаачтай болох юм. Энэ нь 2015 оны зун, намрын улиралд ирсэн дүрвэгчдийн тооноос бага аж. Гэхдээ шинжээчид цагаачдын тоо буурсныг Эгейн тэнгист өвлийн улиралд цаг агаарын нөхцөл байдал тааламжгүй байдагтай холбон тайлбарлажээ.

 Д.МӨНХБОЛД
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ