“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг”-аар сэтгэлийн хандив өргөнө
2016 оны 2 сарын 26
“Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг”-аар сэтгэлийн хандив өргөнө

"Чингис хаан" хамтлагийн дуучин, МУГЖ Д.Жаргалсайханы дуулж олонд хүргэсэн "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" дууг мэдэхгүй хүн цөөхөн. Тэгвэл энэхүү дууны үгийг бичсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Ж.Заяабаатар хүндээр өвчилж, гадагшаа явж эмчлүүлэх шаардлага гарсан байна. Тиймээс Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёмбо принтинг компани, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолт ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийн 19:00 цагт "Улаанбаатар палас"-т болохоор товлогдсон байна. Түүнчлэн яруу найрагч Ж.Заяабаатарт туслахыг хүсвэл гуравдугаар сарын 1-нд болох "Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг" тоглолтыг үзэх болон Худалдаа хөгжлийн банк 465002815, ХААН банк: 5376168776 хандивын дансанд сэтгэлийн өглөг өргөж болох юм байна.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ