Ж.Нарантунгалаг Котэцү Бокутай тулалдана
2016 оны 5 сарын 6
 Ж.Нарантунгалаг  Котэцү Бокутай тулалдана
Монгол Улсын гавьяат тамирчин, тулааны урлагийн мастер Ж.Нарантунгалаг өнөөдөр Сингапур улсад Солонгос гаралтай Японы 38 настай тулаанч Котэцү Бокутай хүч үзнэ.
“No Face” хочит Японы тулаанчийн хувьд нийтдээ 36 удаа тулаан хийхдээ 24 ялж 10 удаа ялагдаж, хоёр удаа цуцалж байжээ. К.Бокугийн хувьд 2004 онд Ж.Нарантунгалагийг хүнд цохилтоор ялж байсан Японы алдарт тулаанч Ямамото Киддийн “KRAZY BEE” клубт бэлтгэл сургуулилтаа хийдэг. Манай тулаанч Ж.Нарантулгалагийн хувьд энэ тулаан чухал тулаан байх бөгөөд экс аварга К.Бокуг ялж чадвал бүсээ эргүүлэн авах тулаанд чухал нөлөө үзүүлэх юм. Тулаан өнөөдөр орой манай цагаар 22 цагаас эхэлнэ. Ж.Нарантунгалаг "One Championship"-т 14 тулаан хийхдээ 10 ялж дөрвөн удаа хожигдоод байгаа юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ