НИТХ-д АН, МАН-ын гал гарсан ”тулаан” болно
2016 оны 5 сарын 11
НИТХ-д АН, МАН-ын гал гарсан ”тулаан” болно

Намууд НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулж дуусаад байна. Тэгвэл нийслэлийн МАН-аас Д.Амарбаясгалан, Х.Хатанбаатар тэргүүтэй залуусаа НИТХ-д нэр дэвшүүлсэн байна. Д.Амарбаясгалангийн хувьд 2012 оны сонгуульд МАН ялагдаж, цөөнх болоход дуугарсан цөөн залуусын нэг. Тиймдээ ч  НИТХ дахь МАН-ын бүлгийн даргын албыг хашиж хотын дарга Э.Бат-Үүлтэй мэтгэлцэж, гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 5.7 тэрбум төгрөий тендер хүүдээ өгснийг илчилж байв. Тэр хэрээрээ НИТХ дахь МАН-ын бүлэг УИХ дахь МАН-ын бүлэгт яаж ажиллахыг заасан гэж хэлж болно. Тиймдээ ч УИХ-ын сонгуульд өрсөлдсөн ч тойрог аваад ирж чадахаар залуусаа МАН бүрэлдэхүүнээр нь энэ удаагийн НИТХ-ы сонгуульд илгээжээ. Нөгөө талаас АН-аас Д.Баттулга, Э.Бат-Үүл тэргүүтэй хуучин багаа илгээсэн нь энэ удаагийн НИТХ-ын сонгууль жинхэнэ гал гарсан "тулаан" болох нь хэмээн ажиглагчид үзэж байгаа аж.

Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ