“БМП” жолоодох жолооч нар сургалтад хамрагдаж байна
2016 оны 5 сарын 20
“БМП” жолоодох жолооч нар сургалтад хамрагдаж байна

Онцгой байдлын албанд ялангуяа ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгсэл хангалттай бус байдаг. Тэгвэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн шийдвэрээр өнгөрсөн онд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, галын зурвас татах, түймэр унтраах зориулалтаар ашиглах явган цэргийн байлдааны (БМП) зургаан автомашиныг зэвсэглэмжгүйгээр Онцгой байдлын албанд  олгосон билээ.

Эдгээр автомашиныг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газарт хуваарилсан бөгөөд тусгай хэрэгслээр тоноглон аврах үйл ажиллагаанд ашиглахад бэлэн болоод байна.

Иймд ОБЕГ-аас Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийг түшиглэн 45 хоногийн хугацаатай, тусгай хөтөлбөрөөр дээрх автомашинууд дээр ажиллах 10 албан хаагчийг механик жолоочийн сургалтад хамруулж байна.

Сургалтаар албан хаагчид явган цэргийн байлдааны автомашины сургалтын хөтөлбөрийн буудлагын зэвсэглэмжээс бусад үндсэн зургаан сэдвийг онолоор судалж, жолоодлогын дадлагыг Тавантолгой дах Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хийж байна.

Сургалтын төгсгөлд албан хаагчид жолооны улсын шалгалт өгснөөр ангилал ахих юм.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ