АН оффшор бүсэд ялалт байгуулах нь ээ
2016 оны 5 сарын 25
АН оффшор бүсэд ялалт байгуулах нь ээ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь олон  нийтэд зарласан. Тус консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэсэн нь энэ юм. 
Тэгвэл уг материалд Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн. Монгол иргэдийн оффшор данс ихэвчлэн Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа юм. Улстөрчдөөс  Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэрс багтсан гэж урьдчилан мэдээлж байсан ч энэ удаагийн мэдээлэлд эдгээр хүмүүсийн нэрс байгаагүй билээ. 
 Харин олны танил хүмүүсээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, Кёкүшюзан Д.Батбаяр нарын нэрс багтсан юм. Тухайн үед АН-ынхан “Оффшор бүсэд МАН ялалт байгуулж байна” гэх зургийг олон нийтийн сүлжээнд цацаж байлаа. Тэгвэл Бермудын арлын оффшор дансны мэдээлэл цацагдсанаар оффшор бүсэд АН ялалт байгуулж эхлэх нь ээ. 
Хотын дарга Э.Бат-Үүл хүүгээ оффшор данстай байсныг мэдээгүй гэсэн бөгөөд “Чулуудайн дансаар нэг мөнгөний гүйлгээ хийсэн байдаг юм бол чиний хэлснээр заавал их мөнгө гэх албагүй, үнэхээр Чулуудайн хэлсэн “оффшор компани байгуулаад данс нээж амжилгүй хаагдсан” гэдэг нь худлаа байгаад, тэр дансаар ямар нэгэн гүйлгээ хийгдсэн байвал, тэр мөнгөний дүнгээс хамаарахгүйгээр би шууд чөлөөлөгдөх хүсэлтээ тавина. Огцрох хүсэлтээ өөрөө гаргана” хэмээн мэдэгдсэн. Тэгэхээр Чулуудайн дансаар гүйлгээ хийгдсэн эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.
Түүнчлэн оффшор дансны дуулиан намжаагүй харин ч нэмэгдэх төлөвтэй байна. Мэдээллийн www.zone.mn сайтад “Женко” оффшор компани болох тухай мэдээлэл тавигдсан бол Бермудын арлын оффшор дансны материалуудыг харахад, Эрчим хүчний сайд Д.Зоригт Бермудын арлын оффшор дансандаа 30 сая, "Женко" Х.Баттулга 250 сая ам.доллар гэгчлэн оффшор данстнуудын жагсаалт үргэлжлэх нь ээ. Түүнчлэн "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ ч энэ жагсаалтад орж ирсэн байгаа юм. Үргэлжлээд “Фортуна” Н.Батбаяр нарын нөхдийн оффшор данс ч илрэх тухай яригдаж эхлэв. Ингэхээр үндсэндээ АН оффшор бүсэд ялалт байгуулах бололтой. 

Г.НАРАН
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ