Дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах валютын нөөц байна
2016 оны 8 сарын 1
Дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах валютын нөөц байна
Гадаад валютын эрэлт өнгөрсөн сард нэмэгдэж, төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн сард 6.1 хувиар суларчээ.
Тодруулбал өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд нэг ам.доллар 1982.25 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 2068.43 төгрөгтэй тэнцэж байна.
Одоогоор валютын нийт нөөц 1.27 тэрбум ам доллартай тэнцэж буй аж. Энэ нь Монгол Улсын дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ юм. Олон улсын стандарт хэмжээ валютын нөөц гурван сараас доошгүй импортын хэрэгцээг хангахаар тогтоосон байдаг аж.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ