“Зүй тогтол” үзэсгэлэн гарч байна
2016 оны 8 сарын 12
“Зүй тогтол” үзэсгэлэн гарч байна
“Зүй тогтол” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 8-аас эхлэн 15-ныг хүртэл Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.  
Энэхүү үзэсгэлэнд залуу уран бүтээлч Б.Намуун, МУЭ-ийн шагналт А.Очирболд, Ц.Ган-Эрдэнэ нарын уран бүтээлүүд тавигдсан байгаа юм. Ц.Ган-Эрдэнэ, Б.Намуун нь ХБНГУ-д ажиллаж амьдардаг бөгөөд Ц.Ган-Эрдэнэ нь 2007 оноос хойш жил бүр НордАрт- Олон Улсын Үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлч аж. Харин МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд нь Монголын Урчуудын Эвлэлийн шагналт, НордАрт 2015-н үзэгчдийн шагнал хүртэн улмаар 2016 онд урилгаар оролцож байгаа юм.
Залуу уран бүтээлч Б.Намуун нь НордАрт 215-д ОНЬС бүтээлээрээ анх удаа оролцсон ХБНГУ-ын Мюнстэр хотын Урлагийн Академийн төгсөх курсын оюутан аж.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ