“Никитон”-ы Баачкагийн эхнэр загварынханд сургамж айлдав
2016 оны 10 сарын 18
“Никитон”-ы Баачкагийн эхнэр загварынханд сургамж айлдав

Рок попын тайзнаа өөрийн гэсэн өнгө төрхийг харуулж чадсан “Никитон” хамтлагийн дуучин, МУГЖ Б.Батчулууны гэргий Т.Энхтуяа загварын найзууддаа хатуухан сануулга өгчээ. Тэрбээр “Зарим нэг иүү амтай, билүү долоосон юмнууд одоо боль. Дээд тал нь хоёр, доод тал нь нэг хүүхэдтэй, нас биед хүрсэн хүүхнүүд болчихоод жаахан охид шиг нэгэндээ атаархаж, ар хударгаар нь муулаад ямар хэрэгтэй юм бэ. Тэглээ гээд карьер хөөх нас чинь өнгөрсөн. Хоорондоо жарваганалдаад яахав дээ. Данс тооцоо боддог нь бодоод, алхаж гишгэдэг нь алхаж гишгэдгээ хийгээд л байж бай. Надтай тэрсэлдлээ гээд та нарт ямар ашигтай юм. Тэглээ гээд би доошоо орохгүй, та нар дээшээ гарахгүй. Хий дэмий тэгж стрессдэж, өөрсдийн сэтгэл санааг зовоож яанам бэ. Ядаж загварын дамжаа төгсчих, эхлээд. Үгүй юм аа гэхэд ядаж долоо хоног яваад үзчих. Тэгээд дараа нь надтай ном хаялцаад миний шавь нарыг загна, гоочил за юу. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй, сураггүй “сумъяанууд” хүүхэд загнаж алхаа заах юу вэ. Тэглээ ч заах арга зүй гэдэг та нарын бодож байгаагаас шал ондоо байдаг юм. Хүүхдийг авгайгаар нь дуудаж, орилж чарлаж, олны дунд эвгүй байдалд оруулаад хичээл заадаг, алхаа засдаг юм биш. Анх ямар гоё хамт олон байлаа. Сүүл рүүгээ болсон болоогүй эсэн бусын юмнууд орж ирээд жинхэнэ утгыг нь алдуулж, хооронд нь хагарал үүсгэж байна. Би заавал та нарт таалагдах албагүй. Таалагдахгүй бол би тал засч, худлаа инээхгүй. Байгаагаараа л байна. Их зантай энэ тэр гээд байх юм ч байхгүй. Би таалагдахгүй хүнтэйгээ заавал харилцаж, наалинхайтах ёсгүй. Арав гаруй жил хамт байхад сайнтай, муутай бүх л үед намайг хамт байсан гэдгийг мэдэх нэг нь мэдэх л биз. Мэдэхгүй бол би заавал мэдрүүлэх гээд байх ч шаардлагагүй. Болилоо гээд надад алдаад байх юм ч байхгүй. Миний мөн чанарыг таньж чадаагүй хүмүүс л хар муухай бодолтой. Харин мэддэг хүмүүс минь миний талаар хэзээ ч тэгж ярьдаггүй ээ” хэмээн бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ