”Adidas” Рөүзтэй гэрээгээ үргэлжлүүлнэ
2016 оны 10 сарын 21
”Adidas” Рөүзтэй гэрээгээ үргэлжлүүлнэ

Алдарт "Аdidas" брэнд хүчингийн хэрэгт холбогдож, нэр хүнд нь ганхаад байгаа "Нью-Йорк Никс" багийн холбон тоглогч Деррик Рөүзээс нүүр буруулахгүй гэдгээ мэдэгджээ.
Рөүз болон түүний хоёр найзыг хохирогч гэгдэж буй бүсгүй ундаанд нь мансууруулах бодис хийн унагаад, бүлэглэн хүчиндсэн хэмээн 21 сая долларыг нэхэмжлээд байгаа билээ. Өчигдөр болсон анхан шатны шүүх хурал Рөүзийг гэм буруугүй гэсэн шийдвэрийг гаргасан юм.
2012 онд "Аdidas" Деррик Рөүзтэй 13 жилийн 185 сая долларын гэрээг байгуулсан билээ.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ