Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалт боллоо
2016 оны 10 сарын 21
Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалыг хэрэглэх дадлага олгох сургалт боллоо

  Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл хамтран Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалуудыг хэрэглэх дадлага олгох сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-нд   “Энхийн төлөө” цогцолборт зохион байгууллаа. 
Хууль тогтоомжийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдуулан яамдын хууль, тогтоомжийн төсөл боловсруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үр дагаварт нь үнэлгээ хийх чиг үүрэг бүхий 60 гаруй албан хаагч өнөөдрийн сургалтад хамрагдаж байгаа юм. 

Хууль тогтоомжийн тухай хуулиар хуулийн төсөл боловсруулахдаа зургаан шинэ аргачлалыг хэрэглэх юм. Энэ аргачлалыг хэрхэн хэрэглэх талаар дадлага олгох сургалтыг өмнө нь УИХ-ын Тамгын газрын 56 албан хаагчдад орсон юм. Сургалтын агуулга, ач холбогдлыг оролцогчид өндрөөр үнэлж байгаа учраас Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-ын албан хаагчдад энэхүү сургалтыг үргэлжлүүлэн заах төлөвлөгөөтэй байгаа ажээ.     
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ