Дахин санал хураалтыг энэ сарын 29-нд зохион байгуулна
2016 оны 10 сарын 24
Дахин санал хураалтыг энэ сарын 29-нд зохион байгуулна
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалтыг энэ сарын 19-нд болон 23-нд орон даяар явууллаа. Ирц хүрээгүй 293 хэсэгт өчигдөр нэмэлт санал хураалт явуулсан бөгөөд үүгээр нийт 21 аймгийн хэмжээнд ирц 63.2 хувьд хүрсэн байна. Нийслэлийн хувьд иргэдийн 56 хувь нь саналаа өгсөн бол улсын хэмжээнд ирц 60.1 хувьтай гарчээ.
Ингээд ирц хүрсэн учир сум, дүүргийн сонгуулийн хороод урьдчилсан дүнгээ гаргаж СЕХ-нд ирүүлсэн байна. Урьдчилсан дүнгээр нийт 331 сумын 215-д МАН, 87-д АН олонхи болсон байна. Мөн Төв аймгийн 11 суманд АН-МАХН Төв нутаг эвсэл ялалт байгуулсан бол Дундговь аймгийн Өндөршил сумын 15 мандатын есөд нь бие даагчид олонхын санал авчээ.
Аймгуудын ИТХ-ын ирц бүрдэж, урьдчилсан байдлаар дүнгээ танилцуулж байгаа ч эцсийн дүн хараахан биш юм. Учир нь 19 аймгийн 57 тойргийн 58 хэсэгт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн учир Дахин санал хураалт явуулах болоод байгаа. Нэмэлт санал хураалтаас ялгаатай нь санал тэнцсэн нэр дэвшигчдийн нэрс бүхий саналын хуудсыг дахин хэвлэж, автомат санал тоолох машиныг шинээр програмчлах ёстой юм.
Дахин санал хураалтыг энэ сарын 29-ний бямба гарагт явуулах бөгөөд улсаас төсөвлөснөөс илүү нэмэлт зардал гаргахгүйг СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн хэлж байв. Мөн дахин санал хураалтад ирцийн босго тогтоохгүй бөгөөд хамгийн олон санал авсан нь ялалт байгуулах аж.
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ