30 нас хүрэхээсээ өмнө амжуулах зүйлс
2016 оны 10 сарын 25
30 нас хүрэхээсээ өмнө амжуулах зүйлс

Хүний амьдралын ахархан хугацааг өглөөний наран мандахаас үдшийн бүрий болох хүртэл тэр л агшинтай зүйрлэж болох юм. Хэрвээ та 20 нас аль хэдийн гарсан бол энэхүү зөвлөгөөг уншиж үзээрэй. Танд хэрэг болно, магадгүй таны төлөвлөгөө ч энд багтаж байж мэдэх юм. Танд таалагдана гэдэгт итгэл дүүрэн байна.
30 нас хүрэхээсээ өмнө амжуулах зүйлс

1 Биеэ хайрла!

Фитнест яваад бай гэсэн үг биш шүү. Харин түүний оронд бясалгал хийх, йогоор хичээллэх зэрэг нь стресс бууруулах, тархи амраах хамгийн шилдэг арга юм шүү.

2 Бүтээлч ажил хийх

Ажлын хажуугаар ямар нэг дугуйлан, сургалт семинарт тогтмол явах, бүжгийн клубт элсэх, бүр цаашлаад цахим сургуульд бүртгүүлж ч болно шүү дээ. Энэ нь таныг хувь хүний хөгжлийн талаас маш их дэмжиж, юмсыг өөрөөр харахад туслах болно.

3 Блог хөтөлж үзээрэй

Тэнд л таны хувийн орон зай чөлөөтэй ил болж, үзэл бодлоо та хэнээс ч айхгүйгээр илчилж болно. Бусадтай юу мөрөөддөгөө, юуг удахгүй хийх гэж байгаагаа, магадгүй төслийн хамтрагчаа хайсан бяцхан зарын чанартай нийтлэл ч оруулсан болно шүү дээ.

4 Европын орнуудаар аяла

Та эртнээс аялалд зориулан мөнгө хадгалаарай. Тэгээд Европын улс орнууд, ялангуяа Швед, Норвеги, Швецарь зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай гайхалтай улс орнуудаар аялавал таны амьдралыг өөрчлөх болно.

5 Мод тарь

Боломж гарвал мод болон гудамжны цэцэг, эсвэл тасалгааны цэцэг тарьж байгаарай. “Би үхнэ, чи үхнэ, цэцэг үлдэнэ” хэмээн яруу найрагч Л.Өлзийтөгс нэгэн номондоо бичсэн байдгийг санаарай.

6 Өглөө болгон зорилго тавь

Энэ бол бүх насны хүмүүсийн өөртөө хэвшил болгох ёстой зүйл юм. Хэрвээ ингэж сурвал таны ажил эмх цэгцтэй болж, юуг хэзээ хийх тань тодорхой болохоос гадна ямар ч ажлыг орхигдуулахгүй амжуулж чаддаг юм.

7 Өөрийн амьдардаг хотоо танин мэд

Та хаана ч амьдардаг байж болно. Тэндээ хичнээн ч удаан амьдарсан байлаа гэсэн таны очиж үзээгүй газар байж л таараа. Тиймээс өөрийн амьдардаг газрынхаа тухай илүү ихийг танин мэд.

8 Гэрэл зураг

Гэрэл зургийг хүмүүс маш их сонирхож эхэлж байна. Та ч гэсэн яагаад туршиж үзэж болохгүй гэж. Таны өөр нэгэн талыг нээж, нуугдмал авьяасыг илрүүлэх ч юм билүү?

9 Тэмдэглэл хөтөл

Ажил дээр болсон зүйлсээ, алдсан алдаагаа, гаргасан амжилтаа, танилцсан шинэ танилынхаа тухай, явсан болзооныхоо талаар, очсон газар бүрийнхээ сэтгэгдлийг тэр дор нь бичиж байгаарай. Танд маш сайхан санагдах болно. Дараа нь уншихад дурсамжтайгаас гадна алдаагаа ахин давтахгүй байхад тань маш том үүрэг гүйцэтгэнэ.

10 Гадаад төрхөндөө анхаарах

Үнэтэй чамин хувцсаар шүүгээгээ дүүргэ гэсэн үг биш л дээ. Гэхдээ та боломж гарвал өөрт таалагдсан хувцсандаа гар бүү татаж байгаарай. Түүнчлэн арьсаа бас үсээ арчлах аргуудаас суралц. Хүний арьс 25 наснаас хойш хөгшрөх явцдаа ордог. Тиймээс хэр сайн арчлана, тэр хэмжээгээр бага хөгшрөнө гэсэн үг.

Эх сурвалж: caak.mn
Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ