Э.Амарбат: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татсан
2016 оны 10 сарын 25
Э.Амарбат: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татсан

Прокурорын байгууллагаас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкийг тойрсон асуудлаар тодруулсан сэтгүүлчийн асуултад нийслэлийн Прокурорын хяналтын прокурор Б.Бясман “Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал тодорхой болоогүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж, шаардлагатай ажиллагаануудыг хийж байна.
Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-5 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон" гэх хариултыг өглөө.
Мэдээллийн үеэр Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбогдох асуудлыг АТГ-аас судалж байгаа. Одоогоор гомдол мэдүүлэлтийн төвшинд шалгалтын ажиллагаа явж байна. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ" гэлээ.

Эх сурвалж http://www.info.mn
Таалагдвал LIKE бэлэглээрэй.

Сонирхолтой мэдээ

Сэтгэгдлийг ачаалж байна ...
топ 20 мэдээ